Бутаны ханхүү хуримаа хийлээ

Бутаны ханхүү хуримаа хийлээ


  Бутан улсын хунтайж Жигэл Угэн Ваанчиг, Угэн Чогдон Намжил нар энэ сарын 25-нд Тимпү хотын Дэчинчойлин ордонд хуримласан тухай хааны хатан Жавзан Пагма Ваанчиг Инстаграм хуудсандаа мэдээллээ. Хунтайж Жигэл Угэн Ваанчиг нь одоогийн хааны эцэг нэг, эх ондоотой дүү юм. Харин түүний гэргий Угэн Чогдон Намжил нь Бутаны нэр хүндтэй хүмүүс болох Сэнгэнамжил, Цэрэнлхам нарын охин ажээ. Хуримын ёслолд өмнөх буюу дөрөвдүгээр хаан Жигмэд Сэнгээ Ваанчиг болон одоогийн хаан Жигмэд Гэсэр Намжил Ванчиг, хатан Жавзан Пагма тэргүүтэй эрхэм хүндтэй зочид оролцсон байна. 1984 онд төрсөн ханхүү Жигэл Угэн Ваанчиг нь Оксфордын их сургуулийн Сэнт Питерсийн коллежид түүх, улс төр судлалын чиглэлээр бакалавр, INSEAD бизнесийн сургуульд гүйцэтгэх удирдлагын чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалжээ. Тэрбээр 2009 оноос хойш Бутаны Олимпын хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж, Азийн Олимпын зөвлөлийн дэд ерөнхийлөгч, Олон улсын Олимпын хорооны гишүүнээр ажиллаж байна.

Гэрэл зургийг: Хатан Жавзан Пагма Ваанчигийн Инстаграмм хуудаснаас.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.