"Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн эхний шатанд 404 хүүхэд шалгарчээ

"Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн эхний шатанд 404 хүүхэд шалгарчээ


   “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн 2025 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрсийг Ерөнхийлөгчийн тамгын газраас зарлалаа. Сонгон шалгаруултыг хийхдээ эхлээд Боловсролын үнэлгээний төв Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан, элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг болзол хангасан сум, хороо бүрээр гаргадаг. Жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраас баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны албан бичгийг үндэслэн эхний шатанд тэнцсэн төгсөгчдийг зарладаг байна. Улмаар болзол хангасан хүүхдүүд төрийн өмчийн их дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн тохиолдолд сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамаарч аль улсын ямар их, дээд сургуульд сурах нь шийдэгддэг. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулдгаараа онцлогтой. Энэ жилийн хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан сурагчдын нэрстэй энд дарж танилцана уу.

Гэрэл зургийг: ЕТГ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.