“Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөл БНХАУ-ын нүүрс худалдан авагчидтай Хөх хотод уулзжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөл БНХАУ-ын нүүрс худалдан авагчидтай Хөх хотод уулзжээ


  “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүд Өвөр Монголын Хөххотод болсон Монгол-Хятадын экспо арга хэмжээний үеэр, Хятадын гүнд үйл ажиллагаа явуулдаг “Ан Ган” гангийн үйлдвэр, Хятадын нүүрс тээвэр, арилжааны нийгэмлэг, "Тиен И" групп, "Шан Дун Энержи" групп, "Шүй Ян" групп, Бугат хотын гангийн үйлдвэр, "Чайна Коал" компанийн төлөөллүүдтэй уулзжээ. Монголын төлөөлөгчид компанийн нөхцөл байдал, хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулж, мэдээлэл өгснөөс гадна “Эрдэнэс тавантолгой” компаниас гаргаж буй нүүрсийг аль болох биржийн арилжаагаар худалдан авахыг санал болгосон байна. Харин Хятадын компаниуд биржийн арилжаанд идэвхтэй оролцож, нүүрсний төрлийг хүссэн хэмжээгээр захиалах, урт удаан хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхлоо илэрхийлсэн байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК өдгөө Хятадын 400 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, нүүрсээ борлуулж байгаагийн дийлэнх нь нүүрсээ эцсийн хэрэглэгчид хүргэх замаар арилжаа хийж иржээ. Иймд компанийн зүгээс Хятадын гүнд үйл ажиллагаа явуулдаг, нүүрс хэрэглэдэг компаниудтай дундын зуучлалгүйгээр шууд харьцаж нүүрсээ борлуулдаг болох бодлогыг баримталж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.