Таван аймагт 117 сая төгрөгөөр улаанбурхан өвчний оношлуур авч өгчээ
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор улаанбурхан өвчний халдварын дэгдэлт дахин нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж буй. Үүний хариу арга хэмжээ болгож Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Дорнод, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн лабораторийн мэргэжилтнүүдийг дадлагажуулан сургаж, улаанбурханы халдвар илрүүлэх урвалж, оношлуур, дагалдах хэрэгслүүдийг хүлээлгэн өгчээ. Тэдгээр төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамны нийт 117 сая төгрөгийн санхүүжилтээр худалдан авсан байна. Энэ нь улаанбурхан өвчний дэгдэлтээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах чадавхийг нэмэгдүүлэх арга хэмжээний нэг юм. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 13422 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 13391 нь эдгэрчээ. Өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь 10-14 насныхан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







