Монголын чөлөөт бөхийн шигшээ багт 2028 оны Олимп хүртэл япон дасгалжуулагч зөвлөнө

Монголын чөлөөт бөхийн шигшээ багт 2028 оны Олимп хүртэл япон дасгалжуулагч зөвлөнө


   Японы чөлөөт бөхийн дасгалжуулагч Казүхито Сакаи “Лос Анжелес-2028” Олимпын наадам хүртэл Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангахад хамтарч ажиллахаар болжээ. К.Сакаи нь Олимпын баг тамирчдын бэлтгэл сургуулилт, техник, сэтгэл зүй, бэлтгэлийн төлөвлөгөөнд зөвлөгөө өгөхөөс гадна чөлөөт бөхийн шигшээ багийн болон аймаг орон нутгийн дасгалжуулагч нарт зориулсан сургалтуудыг зохион байгуулж ажиллахаар хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Харин Монголын Үндэсний Олимпын Хороо ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн шугамаар олгох нэг жилийн 25000 ам.долларыг К.Сакаид өгөх ажээ. Япон дасгалжуулагчийг Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр  "Олимпик хаус"-т хүлээн авч уулзсан байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.