Финляндын арми Калашниковын автоматыг зэвсэглэлээсээ хасахаар болжээ

Финляндын арми Калашниковын автоматыг зэвсэглэлээсээ хасахаар болжээ


   Финляндын арми олон жил хэрэглэсэн Оросын Калашниковын автомат бууг зэвсэглэлээс хасч оронд нь дотоодын үйлдвэрийн бууг хэрэглэхээр зэхэж байгаа талаар тус улсын төрийн мэдлийн “Yle” агентлаг мэдээллээ. Финляндын галт зэвсэг үйлдвэрлэгч ”Sakо” компани Шведийн талтай хамтран сүүлийн 10 жилийн турш судлан бүтээсэн автомат бууныхаа зургийг өчигдөр анх удаа олон нийтэд танилцуулжээ. “Sako ARG” хэмээх энэ бууг 5.56, 7.62 мм-ийн калибртайгаар гурван загварыг үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Туйлын бүсийн хэт хүйтэн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтойгоор бүтээсэн уг бууны анхны туршилтыг 2026 оны хавар эхлүүлэх аж. Финляндын арми Калашниковын автомат буюу АК-47 буунд үндэслэн дотооддоо үйлдвэрлэсэн RK-62, RK 95 хэмээх хоёр загварын автомат бууг ашигладаг. Дээрх шийдвэр нь Финляндын армийн хуурай замын цэргийн өргөн цар хүрээтэй шинэчлэлийн хөтөлбөрийн нэг хэсэг ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.