Загас бариад сая долларын эзэн болов
АНУ-ын Нью-Жэрси, Мэрилэнд мужид болсон, завинаас загас барих 34 дэх удаагийн “MidAtlantic Tournament” тэмцээнд хамгийн том загас барьсан хоёр баг шагналын сангийн нэг сая долларыг хуваан авчээ. Хамгийн том буюу 365 кг жинтэй цэнхэр марлин хэмээх загасыг барьсан “Reel Toy” завины таван хүнтэй баг 706 мянган доллар хүртсэн бол 280 кг загас барьсан “BAR South” завины баг 302 мянган долларын шагнал авчээ. Хэд хэдэн төрлийн загас барих ангиллаар явагддаг энэ тэмцээний цэнхэр марлины ангиллын шагналын сан нь нэг сая доллар байсан бол нийт сан нь 3.2 сая доллар байжээ. Атлантын далайд л байдаг цэнхэр марлин загас нь уртаашаа таван метр, хүндийн жин нь 800 кг хүрдэг бөгөөд загасчдын ур чадварыг ихээхэн шалгадаг. 1992 онд болсон анхны “MidAtlantic Tournament” тэмцээний нийт шагналын сан 500 мянган доллар байсан нь тухайн үедээ АНУ-ын Зүүн эргийн загасчлалын тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналтайд тооцогдож байв. Тэмцээний түүхэнд баригдсан хамгийн том загас нь 2021 онд баригдсан 515 кг жинтэй цэнхэр марлин байжээ.
Гэрэл зураг: Shi Tingyi / Globallookpress.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







