Боксын ДАШТ-д өрсөлдөх монгол тамирчид эх орноосоо мордлоо
Монголын үндэсний боксын шигшээ баг Английн Ливерпүүл хотноо энэ сарын 4-14-ний өдрүүдэд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг жинд Л.Алтанцэцэг, 51 кг жинд Б.Мөнгөнсаран, 54 кг жинд О.Есүгэн, 57 кг жинд М.Энхжаргал, 60 кг жинд М.Намуун нар өрсөлдөнө. Харин эрэгтэйчүүдийн 50 кг жинд А.Баттулга, 55 кг жинд Х.Билгүүнсайхан, 60 кг жинд Г.Лундаа, 65 кг жинд Б.Мишээлт, 70 кг жинд О.Бямба-Эрдэнэ нар оролцох юм. Тэднийг О.Батхүү, Ж.Еркин болон гадаад дасгалжуулагч Пинеро Рубин Санчес нар дасгалжуулна. Дэлхийн боксын холбооноос зохион байгуулж буй тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй хоёр ангиллаар болж буй анхны ДАШТ болж байна. Тэмцээнд 60 улсын 500 гаруй тамирчин оролцох бөгөөд Лондонд Олимп болсноос хойш Олимпын төрлийн том тэмцээн Англи улсад анх удаа болж байгаа нь энэ юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







