Улсын дээд шүүх "Хангарьд" ордон руу нүүв
Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж буюу Сүхбаатарын талбайн баруун талд хуучнаар "Хангарьд" ордонд Улсын дээд шүүх нүүж ирсэн талаар тус газраас өнөөдөр мэдээллээ. Үүнээс өмнө Улсын дээд шүүх хяналтын шатны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдаанаа нэг танхимд ээлжилж явуулдаг байсан бол одоо нэгэн зэрэг товлон хийх боломжтой болж байгаа нь энэ юм. Мөн энэ байранд бүх шатны шүүхийн шүүгчдийг сургалт, судалгаа, мэдээллээр хангадаг Шүүхийн академи үйл ажиллагаа явуулахаас гадна сургалтын заал танхимын хүрэлцээ, номын сангийн орчин, нээлттэй шүүх хуралдаануудын шууд дамжуулалтыг нэгэн зэрэг хүргэх нөхцөл сайжирсан байна. Түүнчлэн хэргийн оролцогч, өмгөөлөгч нарт зориулсан хэргийн материалтай танилцах өрөө, иргэдэд үйлчлэх хэсгийн зай талбай нэмэгджээ. Улсын дээд шүүх өмнө нь Чингэлтэй дүүргийн засаг захиргааны байрны хажууд байрлаж байв.
Гэрэл зураг: supremecourt.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







