Метроны инженерүүдийн хичээл эхэллээ

Метроны инженерүүдийн хичээл эхэллээ


  Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Механик инженер, тээврийн сургуульд энэ хичээлийн жилээс “2+2” хөтөлбөрөөр метроны инженерүүд бэлтгэж байгаа билээ. Оюутнууд метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, метроны барилгын инженерчлэл, метроны удирдлага, хяналтын инженерчлэл, метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл гэсэн дөрвөн чиглэлээр суралцаж буй бөгөөд тэд эхний хоёр жилдээ ерөнхий эрдмийн хичээл болон солонгос, англи хэлийг судална. Харин гуравдугаар курсээс Өмнөд Солонгосын Халла их сургуульд мэргэжлийн хичээлийг гүнзгийрүүлэн үзэх юм. ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж оюутнууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөлтэй өнөөдөр уулзах үеэрээ “Зөвхөн метроны инженерчлэл мэргэжлийг сонгоход хөнгөн галт тээвэр, цахилгаан тээвэр, зам тээвэр, дүүжин тээвэр зэрэг салбаруудад хөрвөж ажиллах боломж бүрдэнэ. Мөн нийтийн тээвэр гэлтгүй уул уурхайн салбарт ч ажиллах боломжтой" гэжээ. Метроны 2+2 хөтөлбөрийг сонирхсон оюутнууд эхний семестрийн төгсгөлд хүсэлтээ өгч суралцахад нээлттэй ажээ. Манай улсад метроны салбарын хүний нөөцийг бэлтгэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Өмнөд Солонгосын Халла их сургууль хооронд 2024 оны есдүгээр сард гурван талт санамж бичиг байгуулсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.