Улаанбаатар хотод шинээр 21 сургууль, цэцэрлэг баригдав

Улаанбаатар хотод шинээр 21 сургууль, цэцэрлэг баригдав


   Энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, долоон спорт заал гээд нийт 139 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 14 сургууль, 19 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга урьдчилсан байдлаар ашиглалтад орох төлөвлөгөөтэй аж. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар таван сургууль, 10 цэцэрлэг, зургаан бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад ороод байгаа ажээ. Тэдгээрийг улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барьж буй юм. Мөн нийслэл, дүүргийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд нийт 177 сургууль, цэцэрлэгийн барилгын их засварыг хийх юм байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.