Онцгой байдлын алба хаагчид Филиппинд англи хэл үзжээ

Онцгой байдлын алба хаагчид Филиппинд англи хэл үзжээ


   Монголын Онцгой байдлын байгууллагын 25 алба хаагч 45 хоногийн хугацаанд Филиппин улсын Манила хотын Үндэсний их сургуульд англи хэлний эрчимжүүлсэн сургалтын В1 хөтөлбөрт хамрагджээ. Улмаар тэд сургалтаа дуусгаад эх орондоо ирсэн талаар тус газраас мэдээлэв. Алба хаагчдын бүрэлдэхүүнд ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Үндэсний аврах бригад, 111, 119 дүгээр анги болон Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар, Баянхонгор, Дундговь, Дорнод, Сүхбаатар аймгийн  алба хаагчид багтсан байна.Тус сургалт нь Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч оны аравдугаар сард Филиппин улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр тэргүүтэй төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаар хэлэлцээрийн хүрээнд болжээ. Уг уулзалтаар Онцгой байдлын алба хаагчдыг урт болон богино хугацааны англи хэлний сургалтад хамруулахад хоёр тал хамтарч ажиллахаар болсон юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.