Монгол улс 15 дахь удаагийн цэргийн багаа Өмнөд Суданд энхийг сахиулахаар илгээлээ
Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд оролцох Монгол улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн багийн эхний хэсэг өчигдөр эх орноосоо мордлоо. Тэднийг Зэвсэгт хүчний Жанжин штаб болон ар гэрийн төлөөлөл үдэн гаргаж өгсөн бөгөөд энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга Б.Баатар "Монгол улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг, хувь нэмэр асар их байдгийг цаг ямагт санаж, эх орон, Зэвсэгт хүчнээсээ өгөгдсөн үүрэг, даалгаврыг монгол цэргийн ёсоор биелүүлээд ирээрэй" хэмээн захьжээ. Цэргүүд үүнээс өмнө “Хааны эрэлд-2025” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хээрийн сургууль болон өөр олон бэлтгэл сургуульд хамрагдсан байна. Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй 14 дүгээр ээлжийн баг бүрэлдэхүүн өнгөрсөн оны 10 дугаар сард тус улсыг зорьсон бөгөөд тэд удахгүй эх орондоо ирэх юм. Манай улс 2012 оноос эхлэн тус ажиллагаанд цэргүүдээ илгээж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 14 ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэж, НҮБ болон олон улсад ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
Гэрэл зургийг: "Соёмбо" редакц.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







