Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинг зорьж явна
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болж буй ялалтын баярын 80 жилийн ойд уригдсан Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны хөлөглөсөн "Taeyang-ho" тусгай галт тэрэг өнөө өглөөний 6:00 цагийн орчимд Хятадын Шэньян өртөөг дайран өнгөрсөн байна. Галт тэрэг Шэньянаас Бээжин хүрэхэд ойролцоогоор 8-9 цаг зарцуулдаг тул тэрбээр өнөөдрийн үдээс хойш Бээжинд хүрэх төлөвтэй байна. Ким Жон Ун 2019 онд Хятадад айлчлахдаа Пёньянаас Шиныйжү хүртэл зорчиж, Хятад-Умард Солонгосыг заагладаг Ялу мөрний найрамдлын гүүрээр гарч, Хэбэй мужийн Дандун, Шэньян, Таншан, Тяньжинийг дамжин Бээжинд ирж байсан юм. Пёньянаас Бээжин хүртэлх төмөр зам ойролцоогоор 1300 км үргэлжилдэг. Сум нэвтэрдэггүй төхөөрөмжөөр тоноглогдсон “Taeyang-ho” галт тэрэг дунджаар 60 км/цагийн хурдтай зорчдог. Түүнтэй хамт Гадаад хэргийн сайд Чой Сон Хий, Олон улсын харилцааны газрын дарга Ким Сон Нам зэрэг нам, засгийн газрын өндөр албан тушаалтнууд дагалдаж яваа талаар тус улсын Хөдөлмөрийн намын албан ёсны сонин болох "Родон Синмун" сонин мэдээлжээ. Тэрбээр маргааш болох цэргийн парадын ёслолд хүндэт зочноор уригдсан байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад хүрэлцэн ирээд байгаа тул хүйтэн дайнаас хойш Умард Солонгос, БНХАУ, ОХУ-ын удирдагчдын анхны хамтарсан уулзалт болох төлөвтэй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







