Тайвань: Хятадын цэргийн парадад оролцсон улс төрч, хувь хүнд шийтгэл оногдуулна

Тайвань: Хятадын цэргийн парадад оролцсон улс төрч, хувь хүнд шийтгэл оногдуулна


   Тайвань улсын гол сөрөг хүчин болох Хятадын талыг баримтлагч Гоминдан намын гишүүд маргааш Бээжинд болох Японы түрэмгийллийн эсрэг дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн парадад оролцохоор төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Тухайлбал “Liberty Times болон China Times сонин Гоминдан намын дарга асан Хун Сю-чу, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ли Жиан-Рун, Төв хорооны гишүүн Хэ Ин-лу, мөн Шинэ Тайвань намын арав орчим гишүүн оролцох төлөвтэй байгааг мэдээлсэн байна. Харин тус улсын Аюулгүй байдлын албаны хүн "Хэрэв Тайваний улс төрийн намууд, ялангуяа Гоминдан намын өндөр албан тушаалтнууд энэхүү арга хэмжээнд оролцох юм бол олон улсын хамтын нийгэмлэг Тайваний томоохон улс төрийн намуудыг Хятадын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож, Тайваний дипломат дүр төрхийг төөрөгдүүлж, маргаан үүсгэж болзошгүй" гэжээ. Мөн тус улсын Эх газрын хэрэг эрхлэх газар болох Эх газрын харилцааны зөвлөлөөс Тайваний аливаа улс төрийн нам, хуулийн этгээд, хувийн байгууллага, хувь хүн тус арга хэмжээнд оролцож, Хятадтай ямар нэгэн байдлаар хамтран ажилласан тохиолдолд “Тайваний бүс нутаг ба эх газрын ард түмний хоорондын харилцааны журам"-ын дагуу шийтгэл хүлээх болно гэж мэдэгджээ. Улмаар цэргийн парадыг "Тайваньд заналхийлэх зорилготой" гэж тайлбарлаад "Шинэ зэвсэг дэлгэнэ гэх зэргээр цэргийн заналхийлэл, шахалт үзүүлэхийг зорьж байна" гэжээ. Мөн Аюулгүй байдлын албаныхан парадад оролцохоор төлөвлөж буй хүмүүст урьдчилан анхааруулсан бөгөөд анхааруулгыг үл тоомсорлосон хүмүүсийг тохиолдол бүрээр шийтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэв.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.