АНУ: Конгрессын ахмад гишүүн сүй тавьжээ
АНУ-ын Ардчилсан намаас сонгогдсон сенатор Кори Бүүкер сүй тавьсан тухайгаа зарлав. 1969 онд төрсөн тэрбээр Конгресст нэр хүндтэй, туршлагатай, “ахмад” улс төрчийн тоонд ордог. Ньюарк хотын захирагчаар ажиллаж байгаад 2013 онд Конгрессын гишүүн болсон түүнийг ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай улс төрч гэж үздэг. Нэг сар гаруй амарсны эцэст Конгрессын хуралдаан эхэлсэн өдөр тэрбээр Алексис Льюис хэмээх бүсгүйтэй сүй тавьсан тухайгаа Instagram хуудсан дээрээ нийтэлж, далайн эрэг дээр сүйт бүсгүйдээ гэрлэх санал тавьж буй зургуудаа хуваалцжээ. К.Бүүкер "Алексис бол миний амьдралд тохиолдсон хамгийн том бэлэг. Миний хамтрагч, бас хамгийн дотнын найз байгаад одоо сүйт бүсгүй болсон түүнтэйгээ өдөр бүрийг аз жаргалтай өнгөрөөж байна” гэжээ. К.Бүүкер 2020 онд Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн ч ерөнхийлөгч асан Жо Байденд ялагдсан юм. Түүнийг Ардчилсан намын дэмжигчид "дараагийн Барак Обама" гэж нэрлэдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







