Монголын 5000 малчныг хонь ноослох сургалтад хамруулна

Монголын 5000 малчныг хонь ноослох сургалтад хамруулна


   Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалан манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеландын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлитай өчигдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэрээ хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хонины ноос хяргах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх, хоршооллын аж ахуйг хөгжүүлсэн туршлагыг нутагшуулах чиглэлүүдэд хамтарч ажиллахаар ярилцсан байна. Мөн айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Шинэ Зеландын “Share Mongolia” ашгийн бус байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Тус байгууллага нь 2019 оноос хойш Монголд хонины ноос хяргах орчин үеийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд энэ удаагийн санамж бичигт 200 суманд Шинэ Зеландын хонины ноос хяргах орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлэх, 5000 малчныг хонь ноослох сургалтад хамруулах зэрэг олон ажил тусгагджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.