Шатрын улсын аваргууд Баянхонгор аймагт цуглав
2025 оны шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63, эмэгтэйчүүдийн 55 дахь шатрын тэмцээн өнөөдөр Баянхонгор аймагт эхлэх гэж байна. Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор болох тус тэмцээн 11 өдөр үргэлжилнэ. Тэмцээнд 2024 оны улсын аварга тамирчид болон 2025 оны УАШТ-ий хагас шигшээ тэмцээний эхний 11 байранд шалгарсан тамирчид оролцох бөгөөд эхний таван байр эзэлсэн шатарчид Дэлхийн шатрын 46 дахь олимпиадад оролцох, эхний дөрвөн байр эзэлсэн шатарчид Үндэсний шигшээ багийн тамирчинд нэр дэвших эрхтэй болох юм.
Гэрэл зураг: "Нээлттэй Баянхонгор" Фэйсбүүк хуудас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







