Өмнөговьд газрын тосны мэргэжилтэн бэлтгэнэ
Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургуульд шинээр газрын тосны инженерчлэлийн анги нээгджээ. Шинэ ангид 20 орчим оюутан элссэн бөгөөд орон нутгийн 12 оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгосон байна. Уул уурхайн салбараараа тэргүүлдэг тус аймагт энэ чиглэлийн мэргэжлийн инженерүүдийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаатай холбогдуулан ийм ажил санаачлан хэрэгжүүлсэн байна. Тус ангийн оюутнууд орон нутаг дахь уул уурхайн томоохон компаниудад үйлдвэрлэлийн дадлага хийх бүрэн боломжтойгоос гадна сургуулиа төгсөөд шууд ажлын байраар хангагдах ажээ. Дашрамд дурдахад, Технологийн дээд сургууль нь Өмнөговь аймагт дөрвөн жилийн өмнө байгуулагдсан бөгөөд өдгөө 20 гаруй багш ажилчин, 380 гаруй оюутантай болж өргөжжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







