Таван сарын өмнө Хөвсгөл нууранд живсэн автомашиныг гаргажээ
Одоогоос таван сарын өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад живсэн нэг автомашиныг татан гаргажээ. Энэ ажлыг Монгол улсын Далайн захиргаанаас нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор зохион байгуулсан байна. Татан гаргах ажиллагааг Онцгой байдлын алба хаагчид болон бусад албаныхантай хамтарч хийсэн бөгөөд Герман улсын тусгай тоноглол бүхий “SAR” аврах завийг ашиглажээ. Сонирхуулахад, ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачлагаар 2021-2024 онуудад Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргаж, 50 орчим тн бохирдол, шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг цэвэрлэж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







