Япон: Монгол балетчид гала тоглолтод оролцжээ
Монголын зургаан залуу балетчин Японы Токио хотод болсон Ламазигийн нэрэмжит балетын тэмцээний гала тоглолтод оролцжээ. Уг тэмцээнд жил бүр олон орны шилдэг балетчидыг шалгаруулан оролцуулдаг бөгөөд энэ жил манай улсаас Монгол улсын консерваторийн Сонгодог бүжгийн тэнхимийн эрхлэгч Х.Мөнгөнхөлөг шүүгчээр оролцсон бол тэмцээнд Б.Хангарьд, Б.Мөнхтулга, Р.Энхсайхан, Б.Дөлгөөн, Б.Буянтогтох болон Монгол улсын консерваторид нэг жил суралцсан япон балетчин Юта Сакүрай нар оролцсон байна. Тэднийг Япон улсад суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Л.Даваажаргал хүлээн авч баяр хүргэсэн тухайгаа өнөөдөр цахим хуудсандаа нийтэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







