Монгол сурагчид сонгодог хөгжмийн олон улсын хоёр уралдаанд түрүүлэв

Монгол сурагчид сонгодог хөгжмийн олон улсын хоёр уралдаанд түрүүлэв


   Монгол улсын консерваторийн сурагчид сонгодог хөгжмийн олон улсын хоёр уралдаанд амжилттай сайн оролцсон тухай тус сургуулийн захиргаанаас мэдээллээ. Тухайлбал, Итали улсын Сицили арал дээр болж өнгөрсөн "IBLA Grand Prize" уралдаанд тавдугаар ангийн сурагч Г.Бадмаараг "Гран-при", Б.Барток, Д.Кабалевскийн төрөлд алтан медаль хүртсэн бол хоёрдугаар ангийн сурагч С.Ариуннандин мөнгөн медаль хүртжээ. 45 дахь жилдээ болж буй энэ уралдааны ангиллууд нь Унгарын хөгжмийн зохиолч Бела Барток, Оросын хөгжмийн зохиолч Дмитрий Кабалевский, Сергей Прокофьев нарын нэрээр нэрлэгдсэн бөгөөд оролцогчид нь тухайн хөгжмийн зохиолчийн бүтээлээр өрсөлддөг. Энэ удаагийн уралдаанд монгол сурагчдыг мэргэжлийн төгөлдөр хуурын багш О.Лхагвасүрэн удирдан оролцуулсан байна. Түүнчлэн төгөлдөр хуурын багш О.Лхагвасүрэнгийн шавь нар өнгөрсөн өдрүүдэд Хонконгод болсон Ж.Брамсын нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцжээ. Энэ уралдаанд тавдугаар ангийн сурагч Г.Бадмаараг, гуравдугаар ангийн сурагч С.Пүрэвсүрэн, хоёрдугаар ангийн сурагч С.Ариуннандин нар "Гран-При" шагнал хүртсэн бол есдүгээр ангийн сурагч Үүрийнтуяа алтан медаль авсан байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.