Хөлөнбуйрын дуучин Долгион судалгааны бүтээлээ Соёлын өвийн үндэсний төвд  бэлэглэжээ

Хөлөнбуйрын дуучин Долгион судалгааны бүтээлээ Соёлын өвийн үндэсний төвд бэлэглэжээ


     БНХАУ-ын Өвөр Монголын Хөлөнбуйрын харьяат, залуу дуучин Долгион энэ сарын 2-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвийн сан хөмрөгт өөрийн судалгааны бүтээлийн цахим хувилбарыг хүлээлгэн өгчээ. Тэрбээр буриад ардын дууны судлаач бөгөөд МУБИС-д боловсрол судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа аж. Түүний бүтээлд “Буриад ардын дууны өөрчлөлт, хөгжил, Буриадын өв соёл”, “Буриад ардын дууг өвлөн уламжлуулж буй байдал”, “Буриадын өв соёл” сэдэв бүхий Дорнод аймгийн Баяндун сумын ардын авьяастнуудаас авсан гурван бүлэг сурвалжлага багтжээ. Уг судалгааг МУИС-ийн дэд профессор И.Бямбабаатар удирдаж, зөвлөх судлаачаар С.Алтансувд ажилласан байна. Долгион нь “Алтаргана-2024” наадмын орчин үеийн буриад дууны уралдаанд хөгжмийн зохиолчийн төрөлд хүрэл, “Asian Folk-2025” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын ардын дууны тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэж байжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.