ОХУ: Сайн аав хүүгийнхээ төрсөн өдрөөр ямар бэлэг барив?
ОХУ-ын Хабаровск хотын усан паркийн ажилтан эр шөнийн 23.00 цагийн орчимд 11 настай хүүгээ дагуулан хаалттай усан парк руу нэвтэрч, хүүтэйгээ усанд сэлж зугаацаж байгаад баригдсан байна. Тэрбээр хүүгийнхээ 11 насныхаа төрсөн өдрөөр хөгжилтэй дурсамж үлдээх гэж эзгүй усан паркад хоёулхнаа тоглохоор төлөвлөсөн байжээ. Аав хүү хоёр усан санд сэлж, эрх дураараа зугаацан хөгжилдөж буй бичлэг хяналтын камерт үлдсэн байна. Харин түүнийг ажлын бус цагаар хааллтай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр ажлаас нь халах шийдвэр гарсан ч байгууллагын удирдлага түүний учир байдлыг сонсоод ажлаас нь халахаа түдгэлзүүлсэн байна. Усан паркын удирдлага "Яг л кинон дээр гардаг шиг шөнийн цагаар усан парк руу хүүтэйгээ нэвтэрч байгааг хараад гайхаж, цочирдсон. Гэтэл тэр аав зүгээр л 11 настай хүүгийнхээ төрсөн өдрийг мартагдашгүй тэмдэглэхийг хүссэн байжээ. Ийм сайн эцгийг гүнээ ойлгож, хүндэтгэх сэтгэл төрсөн” гэжээ. Улмаар "Бид бүгдийн зүрх сэтгэлд бага насны халуун дулаан, жаргалтай дурсамжууд байдаг шүү дээ. Бид ч үр хүүхдэдээ ийм гэгээн дурсамжийг бүтээж өгөх ёстой” гэсэн байна. Усан паркийн захиргаа цагийн хуваариа сунгаж 09.00-22.00 цаг хүртэл ажиллахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







