Калифорниад гарсан түймрийн улмаас зарим зам хаагджээ

Калифорниад гарсан түймрийн улмаас зарим зам хаагджээ


   АНУ-ын Калифорниа мужид энэ сарын 2-ноос ой хээрийн олон жижиг түймэр дэгдэж, улмаар томоохон гал түймрийн аюул нүүрлээд байна. Онцгой байдлын нийт 634 алба хаагч уг түймэртэй тэмцэж байгаа бөгөөд гал түймэрт хамгийн их сүйдсэн нь түүхэн ач холбогдол бүхий Чайниз Кэмп хэмээх хот ажээ. Тухайлбал, хотын хэд хэдэн түүхэн барилга, орон сууц шатаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Лхагва гарагийн байдлаар нийт 5570 га талбайг хамарсан уг түймрийн шалтгаан нь хуурайшилт болон аянга цахилгаан байж магадгүй гэж албаныхан үзэж байгаа ажээ. Түүнчлэн түймрийн улмаас Йосемитийн үндэсний байгалийн цогцолбор газарт хүрэх гол замууд хаагдсаныг мужийн Зам, тээврийн албанаас анхааруулжээ. Замын хөдөлгөөн нээх хугацаа тодорхойгүй байгаа бөгөөд албанаас жолооч нарт бусад чиглэлийг сонгон явахыг зөвлөсөн байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.