"Go Mongolia" брэндийн шинэ сурталчилгааны зураг авалтыг Парис, Лондон, Токиод хийжээ

"Go Mongolia" брэндийн шинэ сурталчилгааны зураг авалтыг Парис, Лондон, Токиод хийжээ


   Монгол улсын Засгийн газрын захиалгаар "Go Mongolia" брэндийн шинэ сурталчилгааг Японы "Mr+Positive" продакшн компани бүтээжээ. Дэлхийн олон орны мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч хийсэн уг сурталчилгаа нь "Mr+Positive" компанийн Сингапур дахь шинэ салбарын анхны төсөл бөгөөд төслийн найруулагчаар Патрик Филетти, зураглаачаар Жани Хэкли нар ажиллаж, гол дүрд загвар өмсөгч Ж.Энэрэл тоглож, хөөмийч В.Батзориг оролцсон байна. Харин Ж.Энэрэлийн хувцсыг дизайнер эгч дүүс Мишель, Амазонка нар бүтээжээ. Сурталчилгааны зураг авалтыг Лондон хотод "LSK Productions", Парис хотод "Glitch Paris", Токио хотод "Mr+Positive Tokyo" компаниудтай хамтарч зураг авалтыг хийсэн бол Монгол дахь зураг авалтыг "Fixers Mongolia" компани зохион байгуулжээ. Гадаад дахь зураг авалтын үеэр Лондон хотод Английн хөлбөмбөгийн дээд лигийн "Фүлхэм" клубийн тамирчдыг сурталчилгаандаа оролцуулсан байна. Монгол дахь зураг авалт нь говь цөлд аялж, ууланд авирч, бүргэдийн анчдын амьдралыг харуулах зэрэг бэрхшээлтэй нөхцөлд явагдсан бөгөөд бүргэдийн толгойд GoPro камер бэхэлж, тал нутгийг дээрээс харуулсан өвөрмөц дүрс авсныг тус компаниас онцолжээ. Харин клипний өнгө төрх, AI технологи буюу хамгийн сүүлийн пост продакшны ажлыг "Mr+Post Tokyo" компанид хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү бүтээл нь Монголын аялал жуулчлалын салбарыг олон улсын хэмжээнд сурталчлах, Монголын уламжлалт соёлыг таниулах зорилготой аж. Сурталчилгааны видео болон хэрхэн бүтсэн тухай нийтлэлийг энд дарж үзнэ үү.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.