Монголын бүх ард түмний спортын XVI наадам Улаанбаатар хот, Баянхонгор аймагт зэрэг болно
Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-ний өдрүүдэд Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод нэгэн зэрэг болохоор товлогдлоо. Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн нийт 3258 тамирчин оролцоно. Тэд спортын 28 төрлийн 210 зай, жин, ангилалд 879 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Наадам Олимпын 16, Олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн найман төрлөөр Улаанбаатар хот болон Баянхонгор аймагт нэгэн зэрэг болно. Тухайлбал, Баянхонгор аймгийн 13 спортын заал, танхим, нэг талбайд, Улаанбаатар хотод буудлага, байт харваа, хөнгөн атлетик ба Паралимпын найман спортын 11 төрлийн тэмцээн явагдах ажээ. Наадам энэ сарын 14-нд спортын гимнастикийн төрлөөр эхэлнэ. Алтан медаль хүртсэн тамирчид тус бүр 1.5 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчид нэг сая, хүрэл медаль хүртсэн тамирчид 500 мянган төгрөгийн шагнал хүртэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







