Самар түүхийг зөвшөөрөв

Самар түүхийг зөвшөөрөв


   Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоосон А/706 тоот тушаал гаргалаа. Үүнд хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх зөвшөөрлийг ойн анги, нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нар олгохоор болов. Ингэхдээ Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулж олгох бөгөөд тушаал батлагдан гарсан өдрөөс хуш модны самрыг ахуйн зориулалтаар түүж бэлтгэхийг зөвшөөрч буй хэрэг ажээ. Харин улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах ойгоос самар бэлтгэхгүй. Мөн улсын хэмжээнд бэлтгэх самрын хэмжээг тогтоож өгчээ. Тушаалд зааснаар, Архангай аймгийн Булган, Цэнхэр, Хотонт, Их Тамир, Тариат, Жаргалант сум, Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул цаашлаад Өвөрхангай аймгийн гурван сум, Хөвсгөл аймгийн зургаан сум, Хэнтий аймгийн хоёр сум, Сэлэнгэ аймгийн гурван сум, Булган аймгийн хоёр сумын нутгаас тус тус самар бэлтгэхийг зөвшөөрсөн байна. Тэгвэл эдгээр газруудаас нийт ахуйн зориулалтаар 1095583 кг, үйлдвэрийн зориулалтаар 6666409 кг самар түүх боломжтой аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.