ЦУОШГ: Хангай, Хөвсгөлийн уулсаар өнөөдөр нойтон цас орно
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орж, сэрүүхэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Мөн зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэд, тариаланчдад анхааруулав. Түүнчлэн баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох бол бусад газраар багавтар үүлтэй, бороо орохгүй аж. Харин өнөөдөр өглөөний наймаас оройн 20 цаг хүртэл Улаанбаатар хот орчмоор үүлших ч, бороо орохгүй.
.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







