Монгол эмэгтэй шүүгч хөлбөмбөгийн Азийн аваргуудын лигт ажиллав

Монгол эмэгтэй шүүгч хөлбөмбөгийн Азийн аваргуудын лигт ажиллав


   Азийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтын шүүгчдийн бүрэлдэхүүнд монгол эмэгтэй Ө.Батцэцэг багтжээ. Мөн тэрбээр энэ лигийн “T” хэсэгт өрсөлдсөн Лаос, Хойд Солонгос, Тайвань, Бутаны багуудын хоёр ч тоглолтод туслах шүүгчээр томилогдон ажилласан байна. Тэрбээр анх 2016 онд Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгч болж байсан бол 2021 онд Азийн хөлбөмбөгийн холбооны "А" зэрэглэлийн шүүгч болж байжээ. Түүний ажилласан энэ удаагийн тэмцээн нь урьдчилсан шатных хэдий ч аваргуудын лигийн шигшээ тэмцээнтэй адил өндөр зэрэглэлийн шүүгч нар ажилладагаараа онцлог аж. Тиймээс тус хэсгийн тоглолтуудыг монгол эмэгтэйгээс гадна Хятад, Энэтхэг, Тайланд, Вьетнам улсын "А" зэрэглэлийн шүүгч нар дэнсэлсэн байна. Сонирхуулахад, Ө.Батцэцэг энэ тэмцээнээс өмнө Азийн 20 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд ажилласан юм. Мөн "Ханжөү-2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтод шүүгчээр ажилласан Монголын анхны "А" зэрэглэлийн шүүгч болж байсан билээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.