Улаанбаатар: Ази, Номхон далайн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн сорил тэмцээн болж байна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага хамтран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт" арга хэмжээг энэ сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийт 26 орны шилдэг кибер мэргэжилтнүүдээс бүрдсэн 15 багийн дунд серверийн доголдол сэргээх, халдлага илрүүлэх, урьдчилан сэргийлэх сорил тэмцээн явуулж буй бөгөөд өнөөдөр шилдгүүдийг тодруулна. Тэмцээнд Монголоос 16 кибер аюулгүй байдлын мэргэжилтэн өрсөлдөж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







