"МИАТ" ирэх сараас Баянхонгор руу нислэг үйлдэнэ
Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" компани ирэх сараас Баянхонгор аймаг руу нислэг үйлдэхээр болжээ. Тус компани дотоодоос Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймгийн чиглэлд нислэг үйлддэг байсан бөгөөд орон нутгийн чиглэлд шинээр нээгдэж буй уг нислэг аравдугаар сарын 26-наас эхэлнэ. Ингэхдээ долоо хоног бүрийн Лхагва, Бямба гараг бүр нислэг үйлдэнэ. Тасалбарын хувьд хоёр талдаа 557 төгрөг бол нэг талдаа 281 мянган төгрөг байна. Харин оюутан залуус, ахмад настнуудад 15 хувийн хөнгөлөлттэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







