Тэрбумтан С.Нэймар танихгүй хүнээс тэрбумын хөрөнгө өвлөж авав

Тэрбумтан С.Нэймар танихгүй хүнээс тэрбумын хөрөнгө өвлөж авав


   Бразилийн тэрбумтан өв залгамжлагчаараа огт садан төрлийн холбоогүй, хөлбөмбөгийн од Сантос Нэймарыг сонгосон байна. Их Британийн The Sun сонины мэдээлснээр ганц бие, үр хүүхэдгүй 31 настай бизнесмэн эр эрүүл мэндийн шалтгаанаар гэрээслэл үлдээсэн ажээ. Түүний ​​хөрөнгийн хэмжээг тодорхой зарлаагүй хэдий ч хэвлэлүүд томоохон корпорацийн хувьцааг оруулаад ойролцоогоор 752 сая паунд буюу ойролцоогоор нэг тэрбум долларын хөрөнгөтэй гэсэн тооцоо гаргажээ. Алдартай хөлбөмбөгч С.Нэймар нэг тэрбум орчим долларын хөрөнгөтэй гэх бөгөөд түүнд хөрөнгөө гэрээсэлсэн залуутай ямар ч холбоогүй гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэрбумтан харин С.Нэймарыг өв залгамжлагчаар сонгосон тухайгаа "Бид хоёр нийтлэг зүйл ихтэй. Тэр аавтай минь дотно байсан. Түүнийг харах бүрд өөд болсон аав минь санагддаг” гэсэн товчхон хариулт хэлжээ. Гэвч энэ талаар алдарт тамирчин ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.