Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг ДАШТ-д бүрэн бүрэлдэхүүнээрээ  оролцоно

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг ДАШТ-д бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно


   2025 оны Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-21-ний өдрүүдэд Хорват улсын Загреб хотод болно. Энэ тэмцээнд Монгол улсын үндэсний шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа бөгөөд шигшээ багийн эрэгтэйчүүд өнөөдөр Загреб рүү мордлоо. Шигшээ багийн тамирчдын сорилго барилдаан өнгөрсөн долоодугаар сард явагдаж, нэгдсэн бэлтгэл сургуулилтаа Төв аймгийн Зуунмод хотод хангажээ. Сонирхуулахад, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт Японы алдарт дасгалжуулагч Казухито Сакайя 2028 оны Олимп хүртэл ажиллахаар болсон билээ. Түүний бэлтгэсэн тамирчид Олимпын наадмаас 14 алт, гурван мөнгө, ДАШТ-ээс 80 гаруй алтан медаль хүртсэн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.