Хавдар судлалын II төвийг барихад Турк улс дэмжлэг үзүүлнэ

Хавдар судлалын II төвийг барихад Турк улс дэмжлэг үзүүлнэ


    Турк улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу манай улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнтэй Гадаад харилцааны яаманд уулзлаа. Туркийн Эрүүл мэндийн сайд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд шинээр барих Хавдар судлалын үндэсний II төвийн ажил зураг төслийн шатандаа явааг дурдаад, бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Мөн хоёр улсын төрийн тэргүүн шинэ эмнэлгийн ажилд ач холбогдол өгч буй нь төсөл урагшлахад маш том дэмжлэг болохыг онцолсон байна. Түүнчлэн ойрын хугацаанд төвийн зураг төслийн ажилтай танилцах уулзалт зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийг Турк улсад айлчлахыг урьжээ. Мөн манай улсын эмч, сувилагч нарыг өөрийн улсдаа урт болон богино хугацаанд сургаж чадавхжуулах ажлыг идэвхтэй үргэлжүүлэхээр тохиролцсон байна. Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий II төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан бөгөөд барилгыг 2-3 жилийн дотор барьж дуусгахаар зорьж байгаа юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.