Ахмад бөхчүүдийн барилдааны шагналын сан 30 сая төгрөг

Ахмад бөхчүүдийн барилдааны шагналын сан 30 сая төгрөг


   Их хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгын хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар ирэх сарын 4-ний өдөр ахмад бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Тус барилдаан нь Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан түнш байгууллага”-аар хамтран ажиллаж буй Өмнөговь аймгийн нэрэмжит тэмцээн ажээ. Нийт 30 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаан нь 45-49, 50-54, 55-с дээш насны ангиллаар болно. Ингэхдээ насны ангилал бүрд түрүү бөх  гурван сая, үзүүр бөх хоёр сая, их шөвөг нэг сая, дунд шөвөг хагас сая төгрөгийн бай шагналтай ажээ.

 

 

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.