АНУ: “Hyundai-LG” үйлдвэрт ажиллаж байсан 300 солонгос хүнийг саатуулжээ

АНУ: “Hyundai-LG” үйлдвэрт ажиллаж байсан 300 солонгос хүнийг саатуулжээ


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын жил бүр нэг сая хууль бус цагаачийг албадан гаргах кампанит ажлын хүрээнд Жоржиа муж дахь “Hyundai-LG” хамтарсан компанийн батерейны үйлдвэрт гэнэтийн шалгалт явуулжээ. Цагаачлал, гаалийн алба (ICE) өдөрт 3000 хүн баривчилж албадан гаргах Цагаан ордны шаардлагыг хангахын тулд ийнхүү томоохон үйлдвэр, албан газруудаар "туулай агнах" кампанит ажил өрнүүлж байгаа аж. Тус үйлдвэрт явуулсан ажиллагаагаар Өмнөд Солонгосын 300 орчим иргэнийг ямар нэгэн зөрчилтэй хэмээн үзэж саатуулжээ. Үүнийг зарим шинжээчид хууль бус цагаачдыг дарах энгийн арга хэмжээнээс хальж, ерөнхийлөгч асан Жо Байдены засаг захиргааны ололт амжилт болон цахилгаан автомашины үйлдвэрлэлийг эсэргүүцэж буйн илрэл болж хувирлаа хэмээн үзэж байна. Энэ үйлдвэр нь 2022 онд Ж.Байден Өмнөд Солонгост айлчлах үеэрээ “Hyundai Motors” групптэй гэрээнд гарын үсэг зурсан төсөл юм. Тус үйлдвэр нь цахилгаан атомашин болон батерей үйлдвэрлэдэг. Ж.Байден цахилгаан тээврийн хэрэгслийн татаасыг өргөжүүлж, байгальд ээлтэй тээврийн хэрэгслийг сурталчилж байсан бол Д.Трамп цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлд эрс эсрэг байр суурь баримталж байгаа билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.