Хятадын компани шатаар авирдаг тоос сорогч бүтээжээ

Хятадын компани шатаар авирдаг тоос сорогч бүтээжээ


   Германд болж буй робот технологийн үзэсгэлэн дээр Хятадын “Dreame” компани шатаар өгсөж, уруудаж чаддаг тоос сорогч бүтээснээ танилцууллаа. “Dreame Cyber X” загварын энэ тоос сорогч нь “Bionic QuadTrack” хэмээх роботжуулсан төхөөрөмжтэй холбогддог бөгөөд ондоо давхарт гарах шаардлагатай болсон үедээ дохио өгөхөд уг төхөөрөмж өөрөө очиж, тоос сорогчийг хүссэн давхарт нь гаргадаг байна. Тоос соруулж дууссаны дараа гинжин дугуйтай уг төхөөрөмж цэнэглэгч рүүгээ очиж хүлээлгийн горимд шилждэг гэнэ. “Dreame” компанийн танилцуулснаар, тоос сорогч ямар ч хэлбэрийн шатаар өгсөж, уруудаж чаддаг байна. Мөн тус компани “Cyber10 Ultra” загварын бас нэг тоос сорогчоо танилцуулжээ. Тоос соруулж байх үед робот маягийн гар идэвхжиж, оймс, тоглоом, гутал зэргийг авч зохих газарт нь аваачин хайрцагт хийж чаддаг байна. “Cyber10 Ultra” нь концептуал загвар тул худалдаанд хэзээ гарах, ямар үнэтэй байх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.     

Гэрэл зургийн эх сурвалж: Poderak / YouTube


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.