Холливүүдийн жүжигчин Том Хэнкст олгох шагналыг цуцалсныг Д.Трамп сайшаав
Холливүүдийн жүжигчин Том Хэнкст олгох гэж байсан Америкийн цэргийн академийн шагналыг цуцалсан явдлыг ерөнхийлөгч Дональд Трамп сайшаажээ. Тэрбээр "Truth Social" цахим хуудсан дээрээ, Том Хэнксийн шагналыг цуцалсанд таатай байгаагаа илэрхийлээд “Тэр бол их хорлонтой этгээд. Америкийн армийн нэр хүндтэй шагналыг хүртэх эрхгүй хүн” гэжээ. Улмаар "Оскар"-ын шагнал болон бусад шагнал гардуулах ёслолууд шударга явагдаж буй эсэхийг эргэн харж, хянан үзнэ гэдгээ ч мэдэгдсэн байна. Том Хэнкс 2016 онд ерөнхийлөгч асан Барак Обамагаас Эрх чөлөөний одон хүртэж байсан бөгөөд 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Ж.Байдены хандивын арга хэмжээнд оролцож байсан нь Д.Трампын хараанд өртсөн бололтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







