Харүмафүжи Д.Бямбадорж хоёр эмнэлэгт түргэн тусламжийн машин хандивлав

Харүмафүжи Д.Бямбадорж хоёр эмнэлэгт түргэн тусламжийн машин хандивлав


   "Шинэ Монгол Харүмафүжи" сургууль, Японы "Зүрх хамгаалах төсөл" ТББ-тай хамтран хоёр эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн автомашин бэлэглэжээ. Иж бүрэн тоноглол бүхий уг машинуудыг энэ сарын 4-ний өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон "Тирео мед" дотрын эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн байна. Харүмафүжи Д.Бямбадорж 2008 оноос эхлэн хүсэлт гаргасан хөдөөгийн сумдын эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай түргэн тусламжийн машин бэлэглэж ирсэн бөгөөд уг машинууд нь хүчилтөрөгчийн даралтын аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай бүхий л хэрэгслээр тоноглогдсон ажээ. Харин Японы “Зүрх хамгаалах төсөл” ТББ нь манай улсын ЭХЭМҮТ-ийн зүрх судасны тасгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч 9650 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, 927 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийсэн байна. Мөн япон эмч нар 21 аймгаар явж үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийдэг ажээ.

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.