Монгол, Оросын хамтарсан хайгуулын баг Халх голд малтлага хийж байна
Монгол, Оросын хамтарсан цэргийн археологийн хайгуулын экспедиц Дорнод аймгийн Халх голд тав дахь өдрөө малтлага явуулж, 1939 оны байлдаанд амь үрэгдсэн цэргүүдийн шарил, тэсрэх бөмбөг, зэвсэг болон бусад эд зүйл илрүүлснийг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ. Тэд өнгөрсөн тавдугаар сард хайгуул хийгээд буцсан хамтарсан экспедицийн хоёр дахь ээлж бөгөөд энэ удаа ОХУ-ын мэргэжлийн шинжээчид олдворуудыг хээрийн лабораторид нарийвчлан судалж байгаа аж. Харин экспедицийн нэг хэсэг нь дайн болсон түүхт газруудын өнгө үзэмжийг сайжруулан тохижуулах ажлуудыг хийж байгаа гэнэ. Өнгөрсөн экспедицийн бүрэлдэхүүнд Оросын 30 гаруй судлаач, Монголын хилчид, шүүх шинжээчид, Батлан хамгаалах их сургуулийн сонсогч, нийт 100 гаруй хүн оролцож, тавдугаар сарын 17-24-ний өдрүүдэд явуулсан хайгуулаар 48 цэргийн шарил олсноос 36 нь Зөвлөлтийн, тав нь Монголын, долоо нь Японых байсан юм. Мөн тэд хамгийн сүүлийн өдрөө хайгуулын талбайд нарс мод тарьсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







