Монголын хүүхдийн ордон энэ жил 24  дугуйлан хичээллүүлнэ

Монголын хүүхдийн ордон энэ жил 24 дугуйлан хичээллүүлнэ


   Монголын хүүхдийн ордон 2025–2026 оны хичээлийн жилд явуулах урлаг, спорт, шинжлэх ухаан, бүтээлч чиглэлийн дугуйлангийн бүртгэлээ өчигдөр эхлүүллээ. Хүүхдийн ордон энэ жил нийт 24 дугуйланд элсэлт авах бөгөөд энэ сарын 12-ны өдрийн 16 цаг хүртэл бүртгэнэ. Тухайлбал, ардын болон уртын дуу дуулаач, хөөмий язгуур урлаг, морин хуур, ятга-төгөлдөр хуур, шанз-төгөлдөр хуур, хуучир-төгөлдөр хуур, ёочин-төгөлдөр хуур, лимбэ-төгөлдөр хуур, эвэр бүрээ-ардын бишгүүр, драм, дуу, бүжиг, төгөлдөр хуур, хийл, зураг, загвар зохион бүтээх, гар урлал, шинжлэх ухааны лаборатори, математик, хятад хэл, япон хэл, англи хэл, үндэсний бөх, шатар, загвар зохион бүтээх, загвар өмсөгчийн дугуйлангуудад өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин хөөмий, язгуур урлаг, эвэр бүрээ, ардын болон уртын дуу дуулаач, шинжлэх ухааны лаборатори, загвар зохион бүтээх, гар урлал, загвар зохион бүтээх, загвар өмсөгч, хятад хэл, япон хэл, шатар, үндэсний бөхийн дугуйланд  цахим болон танхимын аль ч хэлбэрээр бүртгүүлэх боломжтой аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.