ДАШТ: Боксчин О.Бямба-Эрдэнэ шөвгийн наймд шалгарав
Английн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ыг жинд О.Бямба-Эрдэнэ Турк улсын тамирчин Некат Екинчитэй тулалдаж ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр шүүгчдийн 3:2 саналаар ялалт байгуулсныг Монголын боксын холбоо өнөөдөр мэдээлэв. О.Бямба-Эрдэнэ эхний тулаанаа Литва улсын тамирчин Александр Трофимчуктай хийж шүүгчдийн 5:0 саналаар ялсан юм. Манай эмэгтэйчүүдээс 57 кг-ын жинд М.Энхжаргал эхний тулаанаа Австралийн Жулия Рамадантай хийж ялалт байгуулсан бол дараа өдөр нь 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран Украины Ярослава Маринчукийг ялсан. Харин 65 кг-ын жинд Б.Мишээлт Ираны боксчинтой тэнцүүхэн тоглож хожигдсон юм. Эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд Г.Лундаа эхний тулаандаа Гүржийн Артюш Гомцяныг, 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан Шведийн Ибрахим Небилийг тус тус ялсан байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Алтанцэцэг, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга нар эхний тулаанаа хийнэ. Энэ тэмцээнд 60 улсын 500 гаруй тамирчин оролцож буй бөгөөд манай шигшээ тамирчдыг О.Батхүү, Ж.Еркин болон гадаад дасгалжуулагч Пинеро Рубин Санчес нар дасгалжуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







