В.Путин хэзээ амрах вэ?

В.Путин хэзээ амрах вэ?


   Оросын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумын үеэр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков хэвлэлд ярилцлага өгөхдөө, В.Путиныг “Амрах сөхөөгүй байгаа” хэмээн хэлжээ. Ирэх 10 дугаар сард болох төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх, энэ өдөр амрах эсэх талаар сурвалжлагчийн тавьсан асуултад Д.Песков ийн хариулсан байна. В.Путины ажлын хуваарь сүүлийн өдрүүдэд нэлээд шахуу байгаа бөгөөд Хятадад гэхэд л гурван өдрийн маш өндөр ачаалалтай айлчлал хийснийг сэтгүүлчид сануулсны хариуд Д.Песков “Тэглээ гээд амрах эрх алга” гэжээ. “Ерөнхийлөгчийн хаанаас ийм их эрч хүч гардгийг, дэргэд нь байдаг би хүртэл гайхаад учрыг нь олдоггүй” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. Үүний өмнө Д.Песков В.Путиныг олон хоногоор амрах ямар ч боломжгүй байдаг, сайн өдрөөр амрах нь маш ховор, хагас, бүтэн сайнд бусад хүмүүс шиг амрах ямар ч бололцоогүй талаар нь ярьж байсан юм. 1952 онд төрсөн В.Путин ирэх 10 дугаар сарын 7-нд 73 нас хүрэх юм.                

Гэрэл зургийн эх сурвалж:  GLOBAL LOOK PRESS


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.