Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” наадмын тэргүүн байрын эзэн 10 сая төгрөгийн шагнал хүртэв
Хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу хөгжмийн наадам Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Анх 2018 онд тус наадмыг Б.Шаравын төрсөн нутаг Жаргалтхаан суманд зохион байгуулснаас хойш гурван жилд нэг удаа явуулахаар тогтсон юм. Улмаар энэ жилийн наадмыг "Б.Шарав" сан, Хэнтий аймаг, сум орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж, нэгдүгээр шатанд Төв, Дорнод, Өвөрхангай, Архангай, Булган, Увс, Хэнтий аймаг, Улаанбаатар хотоос 40 залуу дуулаач оролцсон бол хоёрдугаар шатанд 25 уран бүтээлч шалгаран авьяас чадвараа сорьсон байна. Улмаар тэргүүн байранд цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин М.Бямба-Эрдэнэ, дэд байранд "Улаанбаатар" театрын гоцлол дуучин А.Отгонболд, Архангай аймгийн Өлзийт сумын дуучин Х.Мягмарсүрэн, гуравдугаар байранд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Г.Мөнхбат, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Батжаргал, тусгай байранд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Хонгор, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин А.Гасандоо, "Сүлд" чуулгын гоцлол дуучин Т.Санжаа нар тус тус шалгарчээ. Дуучдын тэргүүн байр 10 сая, дэд байр долоон сая, гуравдугаар байр таван сая, тусгай байр хоёр сая төгрөгийн шагнал гардсан байна. Харин уралдааны шилдэг концертмейстер Монгол улсын консерваторийн багш Г.Уугандэлгэр хоёр сая төгрөг, шагналт байрын эзэн "Сүлд" чуулгын концертмейстер Отгончимэг, концертмейстер Б.Оюунтуяа нарыг тус бүр нэг сая төгрөгөөр шагнажээ.
Гэрэл зургийг: "Хэнтийн мэдээ" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







