Монгол хүүхдүүд 100 буудалт даамын Азийн аварга боллоо
Японы нийслэл Токио хотноо болсон 100 буудалт даамын Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнээс монгол хүүхдүүд алт, мөнгөн медаль хүртлээ. Манай улсаас ОУИМ Ц.Сүхбат, ДДХМ Э.Даариймаа, СМ Н.Хангай, СМ Б.Эрмүүнзаяа нар нэг баг болж, түргэвчилсэн буюу рапид төрөлд алтан медаль хүртсэн байна. Ингэхдээ түргэвчилсэн тоглолтод Тайванийн багийг 8:0, Японы II багийг 8:0, Японы I багийг 8:0, Макаогийн багийг 7:1, Хонконгийн багийг 8:0-ээр буулган авч улмаар шийдвэрлэх тоглолтод БНХАУ-ын багийг 5:3-аар хожин аваргалжээ. Харин блиц буюу түргэн тоглолтод Тайвань, Макао, Японы I болон II шигшээ багийг тус бүр 8:0-ээр, Хонконгийг 7:1-ээр хожоод аваргын төлөө тоглолтод БНХАУ-д 1:7 харьцаатай хожигдсоноор мөнгөн медалийн болзол хангажээ. Блиц төрлийн хүрэл медалийг Хонконгийн даамчид хүртсэн байна.
Гэрэл зургийг: "100 буудалт даам" Фэйсбүүк хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







