К.Илюмжинов Монголд шатрын сургууль байгуулна

К.Илюмжинов Монголд шатрын сургууль байгуулна


  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам өчигдөр Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч асан, халимаг монгол Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар К.Илюмжинов өөрийн нэрэмжит шатрын сургуулийг Монголд байгуулахаар ажиллаж буйгаа салбарын сайдад танилцуулж, цаашид шатрын спортыг улам хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн энэ оны аравдугаар сард шатрын Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахыг дуулгажээ. Харин ССАЖЗЯ-аас уг тэмцээнийг дэмжин ажиллахаа сайд Ч.Ундрам нотолсон байна. К.Илюмжинов нь ОХУ-ын Халимаг улсын анхны ерөнхийлөгч бөгөөд Олон улсын шатрын холбооны түүхэнд хамгийн удаан буюу 23 жил ерөнхийлөгчөөр ажиллсан хүн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.