ДАШТ: Монголын таван боксчин медалийн төлөө тулалдана

ДАШТ: Монголын таван боксчин медалийн төлөө тулалдана


  Английн Ливерпүүл хотод үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тулаанууд өнөөдөр эхэлнэ. Тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцсоноос тав нь медалийн төлөө тулалдахаар өөр өөрийн жиндээ хагас шигшээд шалгарчээ. Тухайлбал, эмэгтэйчүүдээс 48 кг жинд Л.Алтанцэцэг, 51 кг жинд Б.Мөнгөнсаран нар шалгарч үлдсэн бол эрэгтэйчүүдээс 70 кг жинд О.Бямба-Эрдэнэ, 55 кг жинд Х.Билгүүнсайхан, 50 кг жинд А.Баттулга нар шалгарчээ. Тэднээс өнөөдөр О.Бямба-Эрдэнэ Английн тамирчинтай, Б.Мөнгөнсаран Узбек, Х.Билгүүнсайхан Испанийн тамирчинтай тулалдана.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.