ЭТТ: Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдлаа дахин боловсруулна
“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс ҮТП” компанитай хамтран нүүрс баяжуулах үйлдвэрээсээ гарч буй хаягдал нүүрсийг дахин боловсруулахаар болж, хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурсан байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10 сая тонн нүүрс хүлээн авч, коксжих болон эрчим хүчний нүүрс баяжуулан гаргаж байгаа билээ. Тэгвэл уг хоёр бүтээгдэхүүнийг гаргахад ойролцоогоор нэг сая тонн хаягдал нүүрс гардаг бөгөөд хаягдлыг дахин боловсруулбал 200-300 мянган тонн баяжуулсан нүүрс гарах боломжтойг “Эрдэнэс ҮТП”, ШУТИС-ийн эрдэмтдийн баг туршиж баталгаажуулжээ. Улмаар хаягдал нүүрс дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж, үйлдвэрийг 2026 онд ашиглалтад оруулахаар тооцоолсон байна. Дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” компани хаягдлаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож зах зээлд дахин борлуулах ач холбогдолтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







