“Microsoft” мөнхийн өрсөлдөгчөө санаандгүй сурталчилжээ

“Microsoft” мөнхийн өрсөлдөгчөө санаандгүй сурталчилжээ


   Microsoft” корпораци өнгөрсөн амралтын өдрөөр “X хуудсандаа нийтэлсэн нөүтбүүкний сурталчилгаандаа өөрийн мөнхийн өрсөлдөгч “Apple”-ийн бүтээгдэхүүнийг гаргажээ. Корпораци “Surface” нөүтбүүкнийхээ шинэ загвар “Surface Pro”-гийн видео рекламыг цацсан нь энэ бөгөөд сонирхолтой нь уг нөүтбүүкний дэлгэцэн дээр өөрийнх нь үйлдлийн систем “Windows” биш харин “Apple”-ийн “iPad” дээр хэрэглэгддэг “iPadOS” үйлдлийн систем харагдсан байна. Сэтгүүлчдийн таамагласнаар энэ нь санаандгүй буюу алдаатай үйлдэл байсан тул “Microsoft” төд удалгүй уг сурталчилгааг “X” хуудаснаасаа арилгажээ. Сурталчилгааг үзэж амжсан хүмүүс “Microsoft”-ын ажилтнууд өөрийнхөө үйлдлийн системийг голдог нь баригдав”, “Их наядын үнэлгээтэй аварга корпораци ийм бойтог байх гэж” гэхчлэн бичсэн байна. Дэлхийн технологийн салбарын хоёр аварга компани 1970-аад онд Цахиурын хөндийд байгуулагдсанаасаа эхлээд өрсөлдсөн нь өнөө үед ч үргэлжилсээр байгаа юм.

Гэрэл зургийн эх сурвалж: www.joshuaturk.com


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.